Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг  хувьд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй ч тансаг зэрэглэлийн 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай болсон, төрөөс төрсөн тэрбумтны нэг гэсэн мэдээлэл гарах болсон. Уг асуудалтай холбогдуулан тэрбээр мэдэгдэл хийлээ.

Ж.Мөнхбат нийгмийн сүлжээнд бичигдээд шиг байгаа тансаг зэрэглэлийн байранд бус Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамжны 16 дугаар байранд амьдардаг гээд гишүүн болохоосоо өмнө Сөүл Роял Каунти хотхонд 200 гаруй метр байранд амьдардаг байсан ч байраа сольсон талаараа тайлбарлалаа.  

Энэ тухайгаа тайлбарлахдаа 

"Энэ байрыг худалдаж авсан бүх зүйл хууль ёсны дагуу явсан. Би 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болж тангараг өргөснийхөө дараа ХОМ-ээ бөглөж өгсөн. ХОМ-дээ би өөрт байгаа бүх хөрөнгөө мэдүүлсэн. Эхнэрийн нэр дээр нэхмэл, оёмол, сүлжмэлийн үйлдвэр ажилладаг. Энэ үйлдвэрийнхээ зарим тоног төхөөрөмжийг худалдсан. Хэдэн төгрөгөөр худалдсан, хэнд худалдсан зэрэг нь гэрээ, үнэ өртгөөрөө байгаа. Мөн банкнаас худалдаж авч байгаа байраа 150 мянган ам.доллараар барьцаалж худалдаж авсан.Үүнээс гадна бас уран бүтээл хийж байсан учраас түүнийг дагасан орлого надад бий. Тухайлбал тоглолт, уран сайхны киноноос орлого олж байсан. Өнгөрсөн жил гэхэд “Монгол тандаа зүтгэе” нэртэй уран бүтээлийн тоглолт хийж 140 сая төгрөг олж байлаа. Энэ орлогоо би монголын ирээдүй болсон 100 оюутны сургалттын төлбөрт хандивласан" гэв.

Харин асуудлыг ингэтлээ дэвэргээд байгаа нь зориуд зохион байгуулалттай хэрэг магадгүй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бус гэдгийг шүүмжилсэн нь зарим хүмүүсийн эгдүүцэл төрүүлсэн байх магадлалтай.

Тиймээс төлбөр төлж, зохион байгуулалттайгаар гүтгэлгийг явуулж байгаа, эзэн нь хол биш ойрхон гэдгийг мэднэ, Үүний хариулт болгож зохион байгуулалттайгаар энэ ажиллагаа явагдаж байна. Ж.Мөнхбатыг казиночин, хууль зөрчиж байр худалдаж авсан болгож харагдуулъя, концессчин болгох зорилгоор тодорхой олон нийтийн сүлжээнд төлбөр төлж байгаа гэсэн мэдээллийг авсан хэрэв энэ чигээрээ дайрч гүтгэвэл шүүх хяналтын байгууллагуудад хандана гэв.

Концессийн гэрээтэй нэр холбогдож ирсэн учрыг ч үгүйсгээд “Ямар нэгэн байдлаар концессийн гэрээ хийгээгүй” хэмээн мэдэгдлээ. Тиймээс У.Хүрэлсүх сайдад хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага оноож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэв.