Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр хот хооронд явах иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-10-ны хооронд зорчуулж буй.

Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу болон дээрх аймгуудаас Улаанбаатар руу явах хөдөлгөөнийг өнөөдрөөс нээсэн.

Дээрх шийдвэрийн хүрээнд иргэдийг хот хооронд зорчуулах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ. 

Иймд үлдэж байгаа өдрүүдэд багтан аймаг, хот хооронд, ялангуяа коронавирусийн халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах, дээрх аймгуудаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг холбогдох албаны хүмүүс уриаллаа.

Иргэд хувийн болон нийтийн тээврээр зорчих боломжтой бөгөөд заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Зорчих иргэд https://119.mn/ сайтад хандан Зорчих хүсэлт бөглөж, шинжилгээ өгөх цаг авна. Улмаар шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд зорчино.


Хот хоорондын автобус дараах хуваариар зорчиж байна.


Орон нутаг явах иргэдээс шинжилгээ авах 20 цэгийн хаяг, байршлыг хүргэж байна.


Дүүрэг
Шинжилгээ авах цэг
Байршил

1.  
СБД      
4 дүгээр сургууль        
9 дүгээр хороо  
Дөлгөөн нуур
2
СБД    
31 дүгээр сургууль              
2 дугаар хороо        
Цирк
3.
ХУД  
32 дугаар сургууль
11 дүгээр  хороо
Зайсан
4.
ХУД
15 дугаар сургууль
2 дугаар хороо
Нутгийн буян
5.
ХУД
41 дүгээр сургууль
5 дугаар хороо
Яармаг
6.
ХУД
114 дүгээр сургууль
9 дүгээр хороо
Нисэхийн эцэс
7.
СХД
67 дугаар сургууль
8 дугаар хороо
Баянхошуу
8.
СХД
62 дугаар сургууль
19 дүгээр хороо
Содон хороолол
9.
СХД
106 дугаар сургууль
34 дүгээр  хороо
Толгойт, Орбит
10.
СХД
Өнөр цогцолбор сургууль
17 дугаар хороо
1-р хороолол
11.
БГД
38 дугаар сургууль
4 дүгээр хороо
Төмөр зам
12.
БГД
141 дүгээр сургууль
3 дугаар хороо
Нарны хороолол
13.
БГД
Эрдмийн өргөө
6 дугаар хороо
10 дугаар хороолол
14.
БГД
Оюуны ундраа
18 дугаар хороо
Модны хоёр
15.
БЗД
21 дүгээр сургууль
6 дугаар хороо
13 дугаар хороолол
16.
БЗД
44 дүгээр сургууль
16 дугаар хороо
Улаанхуаран
17.
БЗД
87 дугаар сургууль
23 дугаар хороо
Улиастай
18.
БЗД
102 дугаар сургууль
2 дугаар хороо
Дарь - Эх
19.
ЧД
37 дугаар сургууль
17 дугаар хороо
Чингэлтэй хуучин эцэс
20.
ЧД
39 дүгээр сургууль
10 дугаар хороо
Дэнжийн 1000