Цар тахлаас улбаатай хөл хорио нь гэр бүлийн хүчирхийллийг улам дордуулж, дэлхий даяар асуудал болж байна.

Судалгаагаар хүчирхийлэлтэй харилцаанд байдаг эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь цар тахлын үед илүү их хүчирхийлэлд өртөж байгаа гэжээ. Хохирогчдын дөрөвний гурав нь хөл хорио хүчирхийлэгчээсээ зугтах боломжийг нь улам хумьсан гэсэн байна.

Тэгвэл өнгөрөгч оны google хайлтын түүхийг үзвэл энэ төрлийн хайлтыг утга илт олширсноос судалгаа хэр бодитой болохыг тандаж болох юм.

Судалгааны дүнд “хэрхэн өөрийн эмэгтэйг хяналтдаа байлгах вэ” гэсэн хайлт 165 сая удаа хийгдсэн нь 2019 онд хийгдсэн хайлтаас даруй 67 хувиар өссөн байна. Түүнчлэн “эмэгтэйг хэрхэн ямар ч шарх сорвигүйгээр цохих вэ” гэсэн хайлт ч 165 сая гаруй удаа хийгдсэн ажээ. Энэ нь өмнөх оны хайлттай харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Тэгвэл “тэр эмэгтэйг гэртээ ирэхээр би түүнийг алах болно” гэсэн утга бүхий хайлт 178 сая удаа хийгдсэнээр өмнөх оныхтой харьцуулбаас 39 хувиар өсжээ. (Тухайн хайлтын утгууд бүгд англи хэл дээр бичигдсэн)

Харин эсрэгээрээ “тэр эрэгтэй намайг алах болно” гэсэн утга бүхий хайлт 107 сая удаа хийгдэж, 84 хувийн өсөлт үзүүлж байгаа бол “тэр эрэгтэй намайг байнга зоддог” гэсэн өгөгдөл бүхий хайлт 320 сая удаа хийгдэж 36 хувийн өсөлттэй байжээ.

Хамгийн их хайлтыг “надад туслаач, тэр эрэгтэй намайг тайван орхихгүй байна” гэсэн утгатай өгөгдөл эзэлсэн нь нийт 1.22 тэрбум удаа бүртгэгдсэн байна.

Хэдийгээр судалгааны багийнхны хэлж байгаагаар энэхүү тооцоолол нь бодит тоог гаргаж өгч чадахгүй ч цар тахлын нөхцөл байдал гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн гааруулсныг харуулж чадна хэмээжээ. Эндээс үзвэл гэр бүлийн хүчирхийлэл вирус болоод цар тахлаас ч ноцтой төвшинд байгаа юм. 


Эх сурвалж: UNILAD