Нийслэлийн нийтийн тээврээр зорчигчид хөлс төлөлт цахим төлбөрийн хэрэглээнд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд бэлэн мөнгөөр зорчих зөрчил гарсаар байна.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон Сити баз консалтинг ХХК-ийн шалгагч нар хамтран 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс нийтийн зорчигч тээврийн  үйлчилгээний  хөлс төлөлтийн байдалд хяналт тавих нэгдсэн удирдамжтай шалгалт явагдаж байна.

Шалгалтаар:

  • Тухайн чиглэлийн дагуух бүх автобусны зогсоолуудад зорчигчдод зориулсан мэдээлэл, санамж тараах
  • Зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх
  • Автобус бүрт тухайн өдрийн турш шалгагч нар хяналт тавих
  • U money карт цэнэглэх гэрээт цэгүүдийн байнгын бэлэн байдлыг хангуулах, үйл ажиллагаанд хяналт тавих
  • Зөрчил гаргасан зорчигчид арга хэмжээ тооцох ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Мөн иргэд, зорчигчдыг бэлэн мөнгөөр зорчуулсан жолоочид “Зөрчлийн тухай” хуулиар хариуцлага тооцож байна.



Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн газар