Нисэхийн эцсээс цааш тавигдсан 2,5 км шинэ замаар нийтийн тээврийн автобус явдаг боллоо

Б.Баясгалан
10 сарын 09, 2020

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2,5км авто зам шинээр тавигдсан. 

Үүнтэй холбогдуулан иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж, үйлчилгээг өнөөдөр буюу 10 дугаар сарын 09-нөөс эхлүүлж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг нийслэлийн Нийтийн тээврийн үйчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.