"Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг болно

Х.Оргил
12 сарын 05, 2019

Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой “Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлгийг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газрууд тус тус хамтран  12 дугаар сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Радио долгионы давтамж ашиглан бүртгэх систем /RFID/”, “Шилэн кабель, төлбөрийн системийн стандартууд”, “Ухаалаг зогсоол”, Нийтийн тээврийн төлбөрийн системийн танилцуулгуудыг хэлэлцүүлгээр хүргэнэ.

Хэлэлцүүлэгт цахим бодлогын зөвлөлийн гишүүд, арилжааны банк, финтек болон бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцоно.

Холбоотой сэдвүүд

автобус нийтийнтээвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.