Иргэдэд хүний эрхийн хууль эрх зүйн зөвлөгөө өгч эхэллээ

Х.Оргил
12 сарын 06, 2017

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ.  Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад тус тус зохион байгуулах юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байруудад
1. Дүнжингарав салбар (2017.12.05-ны өдөр)
2. Мишээл салбар (2017.12.06-ны өдөр)
3. Драгон салбар (2017.12.07-ны өдөр)
4. Оргил салбар (2017.12.08-ны өдөр)

Мөн уг арга хэмжээний хүрээнд хамтрагч байгууллагууд болон тус Комиссын 21 аймаг дахь ажилтнууд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар аймаг бүрт иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллана.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.