П.Мөнгөнсор
05 сарын 23, 2026
Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах ХААН Банкны асарт марафонд оролцогчид болон хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирсэн хүмүүст зориулсан эрүүл мэндийн үзлэг, бэлэгтэй идэвхжүүлэлт, сонирхолтой хөтөлбөрүүд үргэлжилж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалан өнөөдрийн “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн ерөнхий ивээн тэтгэгч, “Гэр бүлийн марафон”-ын хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй билээ.

ХААН БАНКНЫ АСРЫГ ЗААВАЛ ЗОРИХ ШАЛТГААНУУД
“Green StageMusic Festival” тоглолтын тасалбар бэлэглэнэ
ХААН Банкны 35 жилийн ойн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026.06.13-нд болох “Green StageMusic Festival” тоглолтын тасалбарыг бяцхан даалгавар биелүүлэн авах боломжтой.

Амтат зайрмаг, бэлэгтэй хүрд
Асарт хүрэлцэн ирсэн зочид ердөө 1 төгрөгөөр амтат зайрмаг худалдан авахын зэрэгцээ хүрд эргүүлэн гарын бэлэгтэй болох хөгжилтэй хөтөлбөрт оролцох боломжтой.

Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө
ХААН Банкны нийгмийн хариуцлагын төслүүд болох “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хамтран хэрэгжүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын чадварлаг эмч, мэргэжилтнүүд иргэдэд дараах тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Тухайлбал:

Үндэсний дээд лигийн тамирчидтай хөгжөөнт тоглоом тоглох
Үндэсний дээд лигийн “ХААН шонхрууд” багийн тамирчидтай зургаа авахуулахаас гадна хөгжөөнт тоглоом тоглох боломжтой.

Хүүхдүүдэд зориулсан бүтээлч булан
Гэр бүлээрээ ирсэн бяцхан зочдод зориулан зургийн тусгай булан байрлах болно. Энд хүүхэд багачууд зураг зурж, будаж, төсөөллийн ертөнцөө хүссэнээрээ урлаж, цагийг бүтээлчээр өнгөрүүлэх боломжтой юм.


ХААН Банк “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн “Гэр бүлийн марафон” төрлийг мөн онцлон дэмжиж хүүхэд багачууд, залуу гэр бүлүүдийг хамтдаа спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын зөв дадлыг төлөвшүүлэхэд уриалж буй билээ. Өнөөдөр 15:00 цагаас эхлэх “Гэр бүлийн марафон”-д оролцогч 350 хүүхдэд дурсгалын медаль гардуулахаас гадна сонирхолтой хөгжөөнт тоглоом, хөтөлбөр санал болгохоор төлөвлөөд буй.

ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд энэ жил харилцагчдадаа зориулан 2-3томоохон арга хэмжээ төлөвлөөд буйн нэг нь нийслэлчүүдийн хүсэн хүлээдэг, жил бүр дунджаар40орчим мянган хүн оролцдог хамгийн том гүйлт болох “Улаанбаатар марафон-2026”-г ивээн тэтгэн оролцож байна.
“Улаанбаатар марафон-2026”-ын уур амьсгалыг мэдэрч, эрүүл мэнддээ хөрөнгө оруулангаа ХААН Банкны асарт зочлон онцгой бэлгүүд, сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцоорой!



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.