Хүн боловсролтой байх ёстой, хэл ус сурах ёстой. Сур сур бас дахин сур. Энэ захиас, дадал болсон хэв маягаас илүүтэй өнөө цагт CEO, Mentor, Founder зэрэг үгс залуусын хүсэл сонирхлыг татаж, хэрхэн төлөвших арга ухаанд суралцуулж байна. 

Өөрөөр хэлбэл хувь хүний хөгжил буюу хүн өөрөө өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт дэлхийн залуус анхаарал хандуулах болжээ. 

Залуус завтай, хөл хорионд хийцгүйрсэн энэ цаг үед МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиАНУ-ын Харвардын Бизнесийн сургууль хамтран манлайллын ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Эхний хөтөлбөр Harvard ManageMentorсургалтын бүртгэл үргэлжилж байна. Хичээл ирэх сарын 1-ний өдрөөс орж эхэлнэ. Энэ хөтөлбөрөөс ирээдүйн менторуудад олгох онцлох 12 давуу талыг нэрлэж байна. 

  1. Harvard ManageMentor хөтөлбөр нь хувь хүнд өөрийгөө удирдах болон бусдыг удирдах, бизнесээ удирдах арга ухаан, ур чадварт суралцах боломжийг олгоно. 
  2. Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий дахинд хамгийн эрэлт хэрэгцээтэй хувь хүний бизнесийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт тооцогдож байна. 
  3. Хөтөлбөрт хамрагдах явцад суралцагч Walmart, Netflix, Apple, Amazon, Walt Disney, Nike, Tesla зэрэг дэлхийн томоохон компанийн бодит кейс дээр ажиллана. . 
  4. Harvard ManageMentor хөтөлбөр нь газарзүйн байршлаас үл хамааран зайнаас суралцах буюу цахимаар суралцах боломжтой. Онлайн болон танхим хосолсон сургалтын загвартай. 
  5. Технологийн дэвшлийг агуулсан бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд тасралтгүй шинэчлэгдэж ирсэн. 
  6. Harvard ManageMentor хөтөлбөр нь үндсэн гурван хэсэгтэй бөгөөд нийт 41 нэгж хэсэгтэй. 
  7. Харвардын Бизнесийн сургуулийн профессоруудын боловсруулсан шилдэг хөтөлбөрийг эх хэлээрээ сурах давуу талтай. 
  8. Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн суралцагч сертификатаа Харвардын Бизнесийн сургуулиас өөрийн биеэр гардан авна. 
  9. Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн тэргүүлэгч компанийн үйл ажиллагаатай танилцах бизнес аялалд хамрагдах боломжтой. 
  10. Дүн шинжилгээ хийх ур чадварт суралцах төдийгүй шинэ үеийн технологийн талаарх ойлголт нэмэгдэнэ. 
  11. Бизнесийн салбарын чиг урсгал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хүнийн нөөц, бизнесийн шинэ загвар, менежменттэй танилцах давуу талтай. 
  12. Дэлхийн бизнесийн салбарын нөлөө бүхий менежментийн эксперт, манлайлагчдын зөвлөгөө авна.