Х.Оргил
11 сарын 23, 2018
Нээгдээд удаагүй байгаа дундын оффис MSpace инновацийн төвөөс залуу бизнес эрхлэгчдэд зориулсан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Тухайлбал ирэх лхагва гаригт буюу энэ сарын 28-нд болох "Бизнесийн скрипт алгоритм" лекцээ товложээ. Зочин илтгэгчээр “MDG” группын үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэн оролцох ажээ.
Тэрбээр энэхүү лекцээрээ бизнесийн санаагаа эсвэл одоо эрхэлж байгаа бизнесээ хэр ирээдүйтэй зөв бизнес болохыг таних аргуудыг хуваалцах юм. Мөн алдаа гаргахгүйгээр, цаг хугацаагаа үрэхгүйгээр бизнесийн хамгийн оновчтой, эрсдэл багатай ирээдүйгээ олж харах боломжуудыг онол болон өөрийн туршлага дээрээ суурилан хуваалцах юм. Энэхүү боломж, гарцыг мэддэггүйгээс бизнес эрхлэгчдийн 95 хувь нь эхний 5 жилдээ дампуурдаг. Дараагийн 5 жилд дахиад 95 хувь нь хаалгаа барьдаг гэсэн статистик тоо байдаг. Иймээс 10 жилийн дотор өөрсдийн үнэ цэнийг хадгалж, зах зээл дээр тэсч үлддэг компани маш ховор гэдгийг бизнес эрхлэгчид хэлдэг. Харин та эрхэлж байгаа бизнесээ хэр удаан хугацаанд тэсч үлдэх талаар бодож үзсэн үү. Хэрэв энэ талаар нэг удаа ч гэсэн байгаа бол "Бизнесийн скрипт алгоритм" лекцэнд урьж байна.
Хэлэлцүүлэгт ирснээр та бизнесийн скрипт алгоритм гэж юу болох, өөрийн бизнестээ хэрхэн хэрэглэж, менежмент хийх, цаашид бизнесээ ямар шалгуураар зөв чиглүүлэх ёстойг ойлгож авна.
“Бизнесийн скрипт алгоритм” хэлэлцүүлгийн үеэр зочин маань гарааны бизнес эрхлэгчдэд энэхүү бизнесийн шинэ хандлага болон өөрийн туршлагаас хуваалцаж, чөлөөтэй ярилцах болно. Та бүртгүүлэх хүсэлтэй бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.