ГАНБАТЫН БАТЗАЯА
06 сарын 16, 2023
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, аргачлалыг танилцуулах сургалтыг Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хороодын хөдөлмөр, халамжийн ажилтнуудад зохион байгууллаа.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэн хорооныхоо хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж, батлагдсан асуумжийн дагуу нэг сард хэдэн цагийн хувийн туслахын үйлчилгээ авч болох талаар нөхцөл байдлын үнэлгээг хийлгэж үйлчилгээнд хамрагдах эрх нээгдэнэ.

Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувийн туслах үйлчилгээний зардлын 90 хувийг санхүүжүүлэх юм.
Хувийн туслах үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлийн гэрчилгээг дараах байгууллагууд авсан байна.


Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.