"Гоёо ХХК"-ийн үйлдвэрийн ээрмэлийн агуулахад хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 13-ны шөнө гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр угаартсан хүн хүргэгдэж ирээд нас барсан гэсэн мэдээлэл иржээ.

Уг үйлдвэр дээр нийт 17 хүн үл мэдэгдэх химийн бодисын хордлогонд орсон бөгөөд 15 хүнд хордлогын шинж тэмдэг илэрчээ. 

Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд хордлогын шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. Эхний байдлаар бензиний үнэр, нүүрс хүчлийн дутуу ислийн хордлого байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж. ЦЕГ-аас уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Хордсон ажилчид “Гоёо” компанийн барилгад гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс байсан гэдгийг ЭМЯ-ны эх сурвалж хэлэв.