Х.Оргил
08 сарын 28, 2019
Улаанбаатараас Дархан чиглэлтэй явсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 00.00 цагийн орчимд осолдож нэг хүн амь насаа алджээ.
Тодруулбал, Хятад улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн том оврын ачааны машин өгсөж яваад унтарч, арагшаа өнхөрч Дарханы чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобусыг мөргөсөн байна.
Тухайн үед газар дээрээ нэг хүн нас барж, 5 хүн Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хүргэгдсэн талаар ТЦА-аас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.