Сони компаниас зохион байгуулдаг дэлхийн гэрэл зургийн уралдаанд Германы зурагчин Борис Элдегсаны зураг түрүүлсэн байна. Гэвч тэрбээр шагналаа хүлээн авахаас татгалзаж, зургаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн гэж мэдэгджээ. 

Борис энэхүү үйлдлээ “Хиймэл оюун ухаан гэрэл зургийн салбарт нэвтэрчихлээ. Энэхүү өөрчлөлтийг манай салбарынхан хүлээж авахад бэлэн байгаа эсэхийг тандахыг хүссэн учраас тэмцээнд оролцсон” хэмээн тайлбарласан байна. 

Тэрбээр зурагчний хальснаа буулгасан зураг хиймэл оюунаар бүтээсэн зураг хоёр хоорондоо өрсөлдөх боломжгүй гэж үздэг нэгэн аж. Тиймээс тэмцээний зохион байгуулагчид энэ ялгааг олж хараагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.