Энэ жилийн хамгийн гайхалтай зургуудыг авсан гэрэл зурагчид хэрхэн авсан, тэдэнд юу мэдрэгдсэн талаар түүхээ хуваалцжээ.



Ковидоор нас барагчдын оршуулга, Энэтхэг улс, Мумбай хот. 2021.04.23Гэрэл зурагчин Дивякант Соланки:

"Би дөрөвдүгээр сарын 23-нд Мумбай хотын захад байж байгаад ковидтой өвчтөнүүд утсгаарлаж буй эмнэлгүүдийн нэгэнд гал гарсан тухай мэдээг хүлээн авсан. Намайг очиход галын улмаас 10 гаруй хүн нас барсан талаар мэдээлж байлаа...Оршуулах ёслол маш аймшигтай байсан. Ковидоор нас барагчдыг 

Энэ зурган дээрх хүн гэх мэт иргэний ажилчид ковидын үеэр сүүлчийн ёслолыг хийх эрхтэй цорын ганц хүмүүс байв. Харамсалтай нь, төрөл төрөгсөд нь оршуулгын газарт орох эсвэл нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ биед хүрэхэд зориулсан хувийн хамгаалалтын хэрэгсэл хангалтгүй байв.

Энэ зураг миний зүрх сэтгэлд маш ойрхон байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би маш олон хүний цогцос харсан ч хамаатан садангаа алдсан хүмүүс битгий хэл надад ямар нөлөөлөл үзүүлж байсныг санахад хэцүү байна...


Индонезийн оршуулгын баг Ява мужийн Йогьякарта хотод

Гэрэл зурагчин  Улет Ифансасти

7,8 дугаар сард Индонез улсад ковидын тархалт өндөр байлаа. Тэр дундаа Йогьякарта хот дельта хувилбарын эсрэг тэмцэж байв. Та хаана ч явсан түргэн тусламжийн дуут дохио тасралтгүй хангинана. Халдвар Индонезийн аж байдал, амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулахаар оршуулгын багийн зургийг авах санаа надад төрсөн юм.
Ковидоор нас барагсад эцсийн мөчид ч гэр бүлээсээ хол байх ёстой. Оршуулгын газрын гадаа залбирч буй гэр бүлүүд хайртай хүнийхээ орчлонгоос үдэх ёслолыг багт хувцастай, танихгүй хүмүүст үлдээж байгааг харах үнэхээр зүрх шимшрэм байлаа.

"Гэрээ алдсан охин", Газын зурвас
Гэрэл зурагчин: Фатима Шбайр

2021. Тавдугаар сарын 4.  Би тэр өдөр гал зогсоох хэлэлцээрийн дараа Газын зурвасыг сурвалжлахаар Getty Images-д томилолтоор ажиллаж байсан. Би тэндхийн бүх айлд очиж, тэдний түүхийг сонсож, нурсан байшингуудаар орсон. Тэдний нэг нь бяцхан охин Рагад Насирийн гэр. Рагад бамбаруушаа тэвэрсээр намайг гэрийнхээ өрөөнүүдтэй танилцуулав. Тэр бүх л хугацаанд нэг ч үг дуугараагүй юмэ. Охин өрөөндөө чимээгүйхэн зогсож, нурсан хананы завсраар юу болсныг ойлгохгүй байгааг эргэцүүлэн бодсоор л... Тэр бяцхан охины ийм байдлыг харсан бүхний сэтгэл зүрх маш их өвдөж байв. Үнэндээ энэ охин нэг төлөөлөл нь шүү дээ. Түүний бүх хөршүүд яг л ийм байдалтай байгаа...

"Өнчин гориллагийн сүүлчийн мөч" БНАКУ, Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Гэрэл зурагчин Брент Стиртон
Зурагт харагдаж буй амьтан хамгаалагчийг Андре Баума гэдэг. 2007 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад үйл ажиллагаа явуулж байсан цэргийн бүлгүүд маш ховордсон уулын гориллаг устгасан аж. Зурагт харагдах горилла хядлагын үеэр амьд үлдсэн цорын ганц горилла гэнэ. Андре түүнийг нас барсан эхийгээ хөхөж байхад нь олжээ. Ингээд л Андре түүний асран хамгаалагч болсон хэрэг. Олсон даруйдаа гориллаг дулаацуулахын тулд цамцныхаа дотор оруулаад аюултай бүсээр дөрвөн миль орчим алхсны эцэст хоёул амьд гарч байсан гэдэг.
Гэвч энэ онд сүүлчийн гориллаг амьдрах найдлагагүй гэдгийг мэдсэн юм. Андре хоёр малын эмчийн хамт нар сэхээн амьдруулахаар ажиллажээ. Гэвч эмчилгээний дараа горилла сул дорой болж, Андрегийн өвөр дээр яг нялх хүүхэд шиг мөлхөв. Тэд яг эх хүүхэд шиг л дотно харагдаж байсан. Энэ мөч дэндүү гунигтай байлаа. Би энэ сүүлчийн зургаа дарчихаад тэднийг хамтад үлдээлээ...

Ой хээрийн түймэрт нэрвэгдсэн Грекийн Эвиа арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Гэрэл зурагчин: Константинос Цакалидис

Би Эвиа аралд хүрч очиход алсад гал дүрэлзэж, сүрдмээр хүчтэй шатаж, арал даяар энэ аймшигт шажигнах чимээ сонстож байлаа. Зураг авч явахдаа 81 настай Панайиота Ноумиди зурагт харагдаж байгаа байшингийн гадаа эвгүйхэн хөдөлж байхыг харсан. Түүний шаналж байгаа нь илт. Тэрээр нөхрөө олж чадалгүй гэрээсээ гарчээ.(хожим нь тэд дахин нийлсэн) Энэ байшинг тэд 20 гаруй жилийн турш аажмаар барьж босгожээ. Галын дөл шууд байшинг чиглэж байх шиг харагдана. (гэмтээгүй)
Энэ зургаараа би Эвиа дахь хүмүүсийн цөхрөл, шаналж буй хүмүүст төрөөс тусламж үзүүлэхгүй байгааг харуулахыг хичээсэн. Грекийн ард түмэнд тулгарч буй нөхцөл байдлын чухал тусгал гэдгийг би шууд ойлгосон. Гэхдээ энэ нь дэлхий даяар цацагдана гэж би төсөөлөөгүй...