Ойрын таван жилдээ багтаж шинэ хүчин чадал бүхий батерей худалдаанд гарч магадгүй гэнэ. 

Орчин үеийн хүмүүст тулгамдаж буй асуудлын эхэнд гар утасны батерейны хүчин чадал болоод байна. Ухаалаг гар утсаа ойр ойрхон цэнэглэх тусам нэгт та цаг хугацаагаа алдана хоёрт, гар утасны батерей муудна. Лити-ион материал бүхий батерей нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэй бөгөөд эдийн засагт ч ямар ч  үр ашиггүй юм.

Тэгвэл Японы эрдэмтэд энэхүү асуудлыг шийдвэрлэх гаргалгаа олжээ.  

ACS Applied Energy Materials сэтгүүлд нийтлэгдсэн тайлангаас үзвэл, Японы Шинжлэх Ухаан Технологийн Дээд Сургуулийн (JAIST) баг лити-ион батерейн доторх сөрөг талуудыг судалж, байгальд ээлтэй PVDF зай зохион бүтээхээр болжээ. 


Эрдэмтдийн бүтээсэн зай механикийн хувьд илүү тогтвортойгоос гадна электролитийн хувьд илүү тэсвэртэй учир хэд дахин хэмнэлттэй гэнэ. 

Энгийн батерей нь 500 удаа цэнэглэсний дараа бүтэн хүчин чадлынхаа 35 хувийг алдаж, 65 хувьтай ажиллаж эхэлдэг бол энэхүү зай нь 1700 удаа цэнэглэхэд нийт хүчин чадлынхаа ердөө таван хувийг алдсан байна. 

Ийнхүү нэг зайг удаан ашиглах нь байгаль дахь хог хаягдлын хэмжээ багасахаас гадна эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болох юм. 

Технологийн хөгжлийн бас нэгэн давуу тал ойрын хугацаанд нээлтээ хийх нь ээ.