УИХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зуран өргөн барьсан УИХ-ын даргыг огцруулах тогтоолыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Чуулганы хуралдааны төгсгөлд нууц санал хураалт явуулахад чуулганд оролцсон 65 гишүүний олонх буюу 43 нь УИХ-ын даргыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна.


Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, УИХ-ын тамгыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өглөө.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.