Б.Баясгалан
02 сарын 03, 2021
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар,Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй өчигдөр онлайн уулзалт хийлээ.
Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор тус уулзалтыг зохион байгуулжээ.
Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг УИХ-ын дарга сануулав.
Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг мөн онцлов. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4,4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдлаа.
Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ.
Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлэээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулав.
Мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлснээр төрийн байгууллагууд, судлаачид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд нэгдсэн нэг сангаас үнэн зөв мэдээлэл авах боломж бүрдэх аж.
Түүнчлэн статистикийн мэдээллийн чанар сайжирч, цаг хугацааны хоцрогдол арилж, төрийн шийдвэр гаргалт судалгаанд суурилсан, оновчтой болох давуу талтай юм.
Тиймээс энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.28] ・ 2021.02.04 Хариулах
Ta unuudur hen negnii avah yostoi bsn hooliig avj ideed tsadsn bj. Gehdee uil bolgon urtei gedgiig sanaarai.
Зочин [95.223.75.228] ・ 2021.02.03 Хариулах
Хүнлэг биш
Зочин [95.223.75.228] ・ 2021.02.03 Хариулах
Машинаа зараад хоол авч идсэний дараа талон өгөх юмуу. Нэг муу ямбий машиньай байх ядуу биш болж байна уу. Хорио дуусаад машинаараа халтуур хийх гэсэн чинь машигч үгүй болоод нөгөө төлоноороо л дахиад амиа зогооно гэсэн үгүү. Машиныг одоогийн үед гэр орон шиг хэрэгтэй зүйлд авч үзэх хэрэгтэй. Тэр тусмаа нийтийн унаа доголдолтой манайх шиг улсад. Хүн бүр бодоод үзэх хэрэгтэй. Идэх хоолгүй ч гэсэн хүн машинаа зарахгүй. 2 машины тухай яриагүй байна шүү. Яагаад гэвэл энэ чинь жоохон ч гэсэн ямар нэгэн байдлаас гарахад баталгаа гишгүүрээ авч үлдэх сэтгэл зүйн баталгаа. Мэдрэл муутай боловсрлгүй дарга нар улсын төсвийн мөнгө иддэг учрааё тэр асуудалтай ёрөөсөө тулгарч байгаагүй байх. Сумтай юмтай боловсролгүй хүнлэг хүмүүс тэр ядуусыг бий болгож байгаа. Тэгээд талоныг нь өгбх өгөхгүй хүртэл багалзуураар бариад наргиж байна
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй