Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүнийг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар угтан авч, Батлан хамгаалах яаманд уулзалт хийлээ.

Уулзалтын төгсгөлд Бүх цэргийн хар сүлдний өргөөнд зочлов. Дараа Монгол Улсаас АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперт морь бэлэглэв.

Үйл явдлыг гэрэл зургаар онцолж байна.