АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Төрсөн Өдрийн Намаас (Birthday Party) нэр дэвшиж буй реп дуучин Канье Уэст өнөөдөр өөрийнхөө төлөө саналаа өглөө.

Тэрээр энэ тухайгаа "Би амьдралдаа анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн төлөө өнөөдөр саналаа өглөө. Тэр бол миний цорын ганц итгэдэг хүн... Би" хэмээн твиттертээ жиргэжээ.

19 удаагийн Грэммийн шагналт 43 настай дуучин тэрээр сонгуулийн компанит ажилдаа 10.3 сая ам.доллар зарцуулсан юм. Одоогоор Зүүн эргийн мужуудын санал хураалт дуусч урьдчилсан байдлаар сонгуулийн дүн гарч байна. Дуучин Канье Уэст одоогоор сонгогчдын нэг хувийн санал аваагүй байна. Вермонт мужид түүний төлөө 911 хүний буюу 0.4 хувийн санал, Арканзас мужид 2056 хүний буюу 0.3 хувийн санал аваад байна.

Хэрэв тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал бүгдийнх нь төрсөн өдөр болно хэмээсэн юм.