Л.Дэлгэрмаа
01 сарын 20, 2022
Синтетик материалыг олон давхарлааж хийсэн "N95" амны хаалт нь хамар, амны эргэн тойрныг маш сайн битүүмжилдэг Иймд уг стандартын маск коронавирусийн эсрэг хамгийн дээд түвшний хамгаалалт болно гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж буй.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар "N95" стандартын 400 сая амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараана гэж мэдэгджээ.
АНУ даяар хурдацтай тархаж байгаа "Омикрон" хувилбарын дэгдэлтийг хяналтдаа оруулахын тулд Байдены засаг захиргаа ийм шийдэлд хүрчээ. Үүнээс өмнө, гэрийн нөхцөлд ашиглаж болох коронавирусийн оношлуурыг үнэгүй түгээх талаар мэдэгдсэн билээ.
Эдгээр зардлыг АНУ-ын Стратегийн үндэсний нөөцөөс хангах бөгөөд түгээлтийг ирэх 2 дугаар сарын эхээр бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Цагаан ордноос мэдээлснээр, амны хаалтуудыг орон даяарх эмийн сан болон эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан түгээх бөгөөд насанд хүрэгчид тус бүр амны хаалт гурвыг авах юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.