Америкийн “Forbes” сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг шалгаруулжээ.

Энэ удаа нөлөө бүхий эмэгтэйгээр зохиолч Маккензи Скоттыг нэрлэлээ. Тэрбээр тэрбумтан Жефф Безосын салсан гэргий бөгөөд 1994 онд "Amazon" компанийг үүсгэн байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй юм. 

Маккензи Скотт хөрөнгийнхөө ихэнх хувийг буяны үйлсэд зарцуулдаг гэдгээрээ алдартай.

Жагсаалтын хоёрдугаар АНУ-ын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн, тэр дундаа африк, ази гаралтай дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон хэмээн бичигдсэн Камала Харрисыг нэрлэжээ.

Мөн Ангела Меркель, Офра Уйнфри,  Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг нарын алдартнууд энэхүү жагсаалтад багтсан байна.