Манай сайт НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын "Нүүх үү Суух уу, Судалъя" аяныг дэмжин ажиллаж байгаа билээ. 

Энэхүү аян нь НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол дахь Дотоодын Шилжилт Хөдөлгөөнийг Ойлгож, Удирдах нь” төслийн хүрээнд орон даяар хэрэгжиж байгаа ба төслийн зорилго нь шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор үр дүнд хүрэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, Монгол орны дотоодын шилжин суурьшигчдын нийгэм-эдийн засгийг байдлыг сайжруулах юм. 

Төслийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар хамтран иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2021 онд багтаан цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Аяны хүрээнд хийгдсэн өөр нэг ажил нь төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.E-Mongolia.mnболон лавлах утас 1111-ээс шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэд авах боломж бүрджээ.  

Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн аян Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд аян нь хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийг шилжих хөдөлгөөнд хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай оролцохыг уриалах мөн Улаанбаатар хотоос өөр шилжин суурьших боломжит аймаг, орон нутгийг олон нийтэд таниулах, Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдэд албан ёсны бүртгэл хийлгэхийн давуу талыг мэдээллэх зорилготой юм. 

Б. Рэнцэндорж  /Гэрэл зурагчин/

Тайлбар: Улаанбаатар хотын төрийн өмчийн цэцэрлэгийн багтаамж, хүртээмж хязгаарлагдмал байдаг тул хүүхдүүд сугалаа сугалаж цэцэрлэгт хамрагдаж байна. Шилжин ирэгсэдийн хувьд хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүсэлтэй байдаг ч эцэст нь арга буюу ээж нь эсвэл гэр бүлийн өөр нэг гишүүн нь хүүхдээ гэртээ харахад хүрдэг байна.


Б. Рэнцэндорж  /Гэрэл зурагчин/

Тайлбар: Хотод амьдарч буй шилжин суурьшигчид эрүүл мэндийн үйлчилгээ авахад олон хүндрэлтэй тулж байна. Гэр хороололд өвлийн улиралд агаарын бохирдолоос үүсэлтэй ханиад томуу ихсэж Улаанбаатар хотын дүүргийн болон хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, ор хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүд болон тэдний хүүхдүүд эмнэлгийн коридорт шалан дээр хэвтэн эмчлүүлж байна. Рэнцэндорж  /Гэрэл зурагчин/ 


Б. Рэнцэндорж  /Гэрэл зурагчин/

Тайлбар: Уул уурхайн үйлдвэрлэлэрхлэх зөвшөөрлийг өгөхдөө хөдөө нутгийн шимт ургамал бүхий, малын бэлчээрийн талбай,усны эх голыг даган олгогдож олборлох үйлдвэрлэл явагдаж байгаа нь  малчдын уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх, төрж өссөн нутагтаа амьдрах эрхийг хязгаарлаж, уул уурхай эрхлэгч болон малчдын дунд зөрчилдөөн үүсч, иргэд арга буюу нутгаа орхин хотыг зорьход хүрдэг.


Нийслэл Улаанбаатар хотод зөвхөн 2020 онд нийт 39 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирснээ бүртгүүлсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлжээ. Энэ нь зөвхөн бүртгэл хийлгэсэн иргэдийн тоо бөгөөд шилжих хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй хэдэн мянган иргэн цаана нь байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Улаанбаатар хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тэднийг дагаад хүүхдүүд нь мөн л тэр орчинд өсөж хүмүүждэг. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн хавьцаа уулан дээр хүүхдүүд тоглох нь элбэг. Эдгээр хүүхдүүдийн гэр бүл аав ээж бүгд ажил амьдралаа сайжруулахын төлөө хотод ирж суурьшсан боловч хүүхдүүд нь орхигдож байгаа нь харамсалтай.

 Цаашид бидний ирээдүй болсон хүүхдүүд шилжин суурьшигчдын төлөөлөл болж хохирсоор л байх уу. Тэд хэзээ хотын бусад хүүхдүүдтэй адил нөхцөл орчинд өссөж, хүмүүжих вэ?

 Тэд биднийг хүлээсээр, томорсоор ...



Гэрэл зургийг Б.Чадраабал 2014-08-03 Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Дарь-Эх

 

Гэрэл зургийн тайлбар: Шилжин суурьшигчдийн хувьд гэр хорооллын нийтийн байрыг түрээслэх нь түрээсийн хамгийн боломжийн хувилбар юм. Нийтийн түрээсийн байрууд төвийн бохир, дулаан, усны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байдаг учир гол төлөв бага орлоготой ба ядуу иргэд түрээслэж амьдардаг.
Нийтийн түрээсийн байрны оршин суугчдын дунд архидалт, зодоон, хэрүүл маргаан ихээхэн гардаг бөгөөд тэдэнд аюулгүй байдлын асуудал байнга үүсдэг байна.

Ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь төвлөрч, суурьшиж байгаа нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ачаалалыг 2-3 дахин нэмэгдүүлжшилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудлыг ар араасаа дагуулсаар байгаа юм. Түүнчлэн иргэд шилжих хөдөлгөөнд оролцохдоо шилжин суурьшихаар очиж буй газрынхаа талаар мэдээлэл дутмаг, тухайн амьдрах орчноо урьдчилан судалдаггүй, төлөвлөж бэлтгэдэггүйн улмаас очсоныхоо дараа олонсорилтуудтай тулгардаг нь судалгаагаар харагдсан байна. 

Бүтээлийн тайлбар: Айл өрх, ганц бие хүмүүс шилжин ирж байгаагийн хамгийн гол шалтгаан нь ажил хайх, үр хүүдийнхээ ирээдүйг бодож чанартай сургууль бараадах юм. Уур амьсгалын өөрчлөлт шилжих хөдөлгөөөнд нөлөөлөх нь маш бага. Гэхдээ ойрын жилүүдэд хур бороо бага, өвсний гарц муу байгаа нь цөөн толгой малтай малчдын хувьд суурин газар  руу шилжиж амьжиргаагаа дээшлүүлэх шалтгаан болж байна. Уралдаанд оролцогч Дашзэвэгийн Амараа.

Монгол Улсын үндсэн хуулиар иргэн хүн хаана амьдрахаа өөрөө шийдэх эрхтэй боловч энэхүү эрхээ бүрэн гүйцэт эдлэхийн тулд шилжилт хөдөлгөөнд хариуцлагатай, судалгаатай, мэдээлэлтэй хандах нь чухал юм. 

 Ажилдаа.Чингэлтэй дүүрэг. Гэр хороолол Гэрэл зургийг Шаравын ГЭРЭЛСАЙХАН

Нийслэлийг зорьж ирсэн иргэдийн нэг тулгамдсан асуудал ажлын байр хийгээд амьжиргааны түвшин. Түүнийг дагасан ядуурал, ажилгүйдэл. Байдаг мал, хөрөнгөө мөнгө болгон хашаа байшинд ихэнх нь төвхнөдөг ч  ажил хийж амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл тэр болгон амар олддоггүй. Хувийн хөдөлмөр эрхлэгч хижээл эр хүүхдээ сургуульд хүргэчихээд ажилдаа явахаар алхаж явна.

Зургийн нэр: ҮЕРТ ӨРТӨГСӨД Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн


Нийслэлийн статистикийн газрын 2019 оны мэдээллээр хөдөө орон нутгаас 30 гаруй мянган иргэн Улаанбаатар хотод шилжиж ирсэн байна. Шилжин ирэгсэд нэмэгдэхийн хэрээр гэр хорооллын үерийн аман дээр буух айлуудын тоо ихэссээр. Нэг дүүргийн хэмжээнд л гэхэд 800 орчим айл үерийн аманд бууж, эрсдэлт нөхцөлд амьдарч, орон гэрээ усанд урсгаж, орох оронгүй болсон тохиолдол их байна. 

Зургийн нэр: УРУУДСААР... Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн


Хүүхдүүддээ сайн боловсрол олгох, сайхан орчинд өсгөхийн тулд хотыг барааддаг ч эсэргээрээ агаар, хөрснй бохирдол зэрэг олон тулгамдсан асуудлаас болоод хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Гэр хороололд хүүхдэд зориулсан тоглоомын талбай ч хуруу дарам цөөн юм. Хүүхдүүд угаадсан дээр гулган тоглож буй байдал.... 

Зургийн нэр: МОНГОЛ МАЛ, МАЛЧИНГҮЙ БОЛОХ УУ? Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн


Чимээгүй хот буюу оршуулгын газартай хаяа дэрлэн амьдарч буй малчин хонин сүргээ хариулж байна. Бүх малаа нядалгаанд өгч мөнгө болгон хотод ирсэн малчид мөдхөн модоо барьж ядуусын эгнээнд шилжиж байна. Малчид цөөрч байгаа гол шалтгаан нь шилжилт хөдөлгөөн болоод байна. 


Бүтээлийн нэр: Суурьшилгүй суурьшил Гэрэл зургийг  З. Эрдэнэ  

Газарзүйн хувьд эдгээр байршил нь хотын үйлчилгээнээс алслагдсан, орчны бохирдолтойгоос гадна хууль эрхзүйн хувьд баталгаагүй байдаг.

НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь “Шилжилт хөдөлгөөн гэдэг бол тухайн иргэн газарзүйн нэг байршилаас, газарзүйн өөр нэг байрлалд шилжих хөдөлгөөн хийж байгаа үйл явц мэт харагдаж байгаа боловч нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байгаа үйл явц” гэж тодорхойлсон байдаг.


Мэдье, Судалъя ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД  ХАРИУЦЛАГАТАЙ оролцъё