Х.Оргил
08 сарын 22, 2019
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэв.
Тус хөтөлбөрт гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн 20 гаруй гэрэл зурагчин, сэтгүүлч хамрагдах наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд (2500 км зам туулсан) ажиллалаа. Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчид, сэтгүүлчээр дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэх юм байна.
Зочин зурагчид:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.