Б.Одсүрэн
06 сарын 21, 2019
Еврейчүүд үр хүүхдийнхээ хүмүүжилд маш их ач холбогдол өгдөг хүмүүс. Хүүхэддээ бага наснаас нь дараах зарчмуудыг суулгаж өгсөний ачаар тэд том болоод ухаалаг, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг ажээ.
Миний хүүхэд - энэ хорвоогийн хамгийн сайн хүүхэд.
Еврей ээж: “Чи бол муу хүүхэд!” гэж хүүхдээ загнах байтугай тэгж боддог ч үгүй. Харин: “Ийм сайхан хүүхэд яагаад ийм тэнэг зүйл хийчихвээ?” гэж хэлдэг. Томчуудын үгэнд орохгүй байх, сахилгагүйтэх бол хүүхдийн гэм биш зан. Харин хүүхдээ байнга шүүмжилж загнаад байвал түүнийг өөртөө итгэх итгэлгүй болгож байдаг. Иймд хүүхэд тань үргэлж сайн, харин түүний үйлдэл л муу, буруу байж болно. Хүмүүжлийн зорилго бол буруу үйлдлийн шалтгааныг олж, устгах.
Хориотой зүйлсээс бусдыг нь хийж болно.
Еврей гэр бүлд хүүхдүүддээ олон зүйл хийхийг зөвшөөрдөг, аар саархан зүйлээс болж загнадаггүй, шалихгүй гэм хийснийг нь тоодоггүй. Гэхдээ ямар ч нөхцөлд хийх хориотой зүйлс гэж байдаг. Эдгээр нь ахмад настныг хүндлэх, хичээл сурлага, эрүүл мэнд болон амьдралын бусад чухал үнэт зүйлстэй холбоотой. Хориглодог зүйлс нь цөөн ч гэлээ тэдгээрийг яасан ч зөрчиж болохгүй.
Миний үр хэчнээн мундаг гэдгийг хорвоо ертөнц тэр чигээрээ мэдэж байх ёстой!
Хүүхдээ магтаж, хүүхдээрээ бахархаж буй тухайгаа ганцхан өөрт нь биш бусдад ч мөн адил ярих хэрэгтэй. Найз нөхөд, танил тал, ойр дотны хүмүүс гээд хэнтэй ч ярилцаж байсан хүүхдээрээ бахархаж ярьж байгаарай. Еврей эцэг эхчүүд энэ зарчмыг байнга дагадаг, харин бид ховорхон л... Хүүхэд тань гэр бүлийнхнийхээ бахархалыг төрүүлдэг гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тэгсэн цагт та бүхнийг улам их баярлуулахыг хүсэж, хичээх болно.
Гэр бүл нь аз жаргалтай байвал хүүхэд аз жаргалтай байдаг.
Еврей гэр бүл хүүхэддээ олон юм яридаггүй харин сайн жишээ харуулдаг. Хүүхэд тань ээж аавынхаа үйлдэл бүрийг байнга ажиглаж, өөрийн эрхгүй дагаж байдаг. Амьдралыг баяр хөөртэй хүлээж авахыг заах гэсэн бол та өөрөө баяртай байх хэрэгтэй. Хүүхдээ аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байвал өөрөө аз жаргалтай байгаарай!
Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан.
Еврейчүүд үр хүүхдээ ирээдүйд сайн эцэг эх болохоор хүмүүжүүлдэг. Тоглоом, наадгайгаар хүмүүжлийн суурийг тавьж өгдөг аж.
Хүүхэд завгүй байх ёстой.
Тэгсэн цагт дэмий тэнэж, буруу үйлдэл хийх цаг зав гарахгүй. Еврей хүүхдүүд багаасаа л байнгын хичээл, дугуйланд явж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурсан байдаг. Ингэснээр тэдэнд тууштай байх, зорьсондоо хүрэх, мөрөөдлийнхөө төлөө зүтгэх зан суудаг байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.