Эцэг эхчүүд том болсон хүүхэдтэйгээ харьцахдаа гаргадаг гол алдаа

Эцэг эхчүүд том болсон хүүхэдтэйгээ харьцахдаа ямар алдаа хамгийн ихээр гаргадаг вэ? Том болсон хүүхэдтэйгээ харилцаагаа хэрхэн бүтээх вэ? Хүн оршин тогтнож эхэлснээс хойш хэдэн үе өөрчлөгдсөн бэ? Энэ хугацаанд “том болсон хүүхэдтэйгээ хэрхэн харилцаагаа бүтээх вэ?” гэдэг нь хамгийн чухал асуултуудын нэг хэвээр байсаар байгаа юм. 

Үл ойлголцдог харилцааны хамгийн гол шалтгаан бол “миний хүүхэд-үүрд минийх!” гэж боддог бодол юм. Эцэг эхчүүдэд хэлэх хамгийн гол зүйл бол таны хүүхэд тусдаа бие хүн юм. 18 наснаас хойш тэд өөрсдийн амьдралыг хариуцаж, гартаа авах ёстой байдаг.

Таны хүүхэд 18 нас хүрэхэд таны хүний үүрэг өөрчлөгдөж найз нөхдийн харилцаа руу шилжиж байдаг.

Эх хүүхдийн харилцааны суурь бол үр хүүхдээ хүндлэх юм. Хүүхдээ хүндлэхгүйгээс болж эцэг эхчүүд хүүхэдтэйгээ энэ тэнцүү харьцахад саад болдог.


#1. Эцэг эхчүүд хүүхдүүдээ үүрд тэдний хараа хяналтан доор байна гэж боддог.

Энэ бол эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн гол алдаа юм. Та харилцаанаа хүч чадлаа харуулж, дарамтлаж, хүмүүжүүлэх гэж оролдох юм бол хүүхдүүд тань илүү ихээр эсэргүүцэл үзүүлэх болно.


#2. Яаж амьдрах, юу хийх, хаана сурч, ажиллах зэргийг зааж сургах.

Үүгээрээ та том болсон хүүхэддээ өөрөө сонголт хийж чадахгүй гэдгийг харуулж байгаа юм.

#3. Хүүхэд тань ямар нэгэн зүйл өгөх ёстой гэсэн бодол (Төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсний төлөө).

Энэ бол хамгийн том төөрөгдөл юм. Таны хүүхэд танд ямар ч өргүй. Та хүүхэдтэй болохыг төлөвлөхдөө зөвхөн өөрөө шийдвэрийг гаргасан. Та хүүхэдтэй болохыг хүссэн. Хүүхэд тань танд ямар нэгэн зүйл эргүүлж өгөх ёстой гэж бодхын оронд хүүхэддээ талархаж, баярлах сэтгэлтэй өсгөж хүмүүжил.


#4. Хил хязгаарыг зөрчих.

Ихэнх үед эцэг эхчүүд хэрэггүй зөвөлгөө хүүхэддээ өгөхийг оролддог. Тэд амьдралын ханиа сонгоход зааж зөвлөж, гэр бүл төлөвлөлтөнд нөлөөлхийг оролддог.


#5. Гомдол.

Гомдол нь эцэг эхчүүд болон хүүхдүүд хоёр биендээ хэлээгүй зүйл, дотроо барьдаг зүйл, өнгөрсөн хэрүүл маргааны хэлж чадаагүй зүйлсийг илэрхийлдэг юм. Эцэг эхчүүд хүүхэддээ гомддог. Хүүхэд анхаарал тавьсангүй, хүйтэн хөндий байгаа гэж хүүхдүүддээ гомдоллодог. Хүүхэд том болж, бие даасан гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэд хэрэгтэй байсан бол одоо тэдний хэрэг багассанд эцэг эхчүүд гомддог. Гэвч гомдхын оронд тэд үүнийг хүлээн зөвшөөрч, хүлээн авах хэрэгтэй.


Холбоотой сэдвүүд

гэрбүл хүүхэд эцэг эх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.