П.Мөнгөнсор
01 сарын 02, 2024
Японы төв хэсэгт өчигдөр /1-р сарын 01/ 16 цагийн үед 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, ихээхэн гарз хохирол учрууллаа. Японы ЗГ-аас газар хөдөлсний дараахан цунамигийн түгшүүр зарласан бөгөөд өнгөрсөн шөнийн 1 цагийн үед цунами болох эрсдэлгүй болсныг мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 13 хүн эндсэн гэж NHK мэдээлжээ. Амиа алдсан тохиолдлууд бүгд газар хөдлөлтийн голомт болох Ишикава мужид бүртгэгдсэн байна.
Японы Батлан хамгаалах яамны 1000 гаруй хүнтэй эрлийн баг хохирогчдыг эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Түүнчлэн эргийн бүсүүдээр оршин суудаг иргэд хоргодох байранд шөнийг өнгөрөөж, цэвэр усгүй, хоол хүнсгүй хэцүүхэн нөхцөлд байгаа аж. Цаашилбал, 30 мянга гаруй өрх цахилгаангүй болсон байна. Ихэнх зам эвдэрсэн учир эргийн бүсийн оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд далайн замыг ашиглана гэж Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдлээ.
Эх сурвалж: NHK, BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.