КИЕВ. /Ukrinform/. Америкийн одон орон судлаачид Ангараг гараг дээр хүмүүсийг буулгах хамгийн тохиромжтой газрыг тодорхойлжээ.

Ангараг гараг руу ирээдүйд нисэх жолоодлогот хөлгийн буух газрыг сонгоход хамгийн чухал нөхцөл бол аюулгүй байдал болон ус юм. Ийм газар нь дэлхийн баруун тал бөмбөрцөгийн өргөн уудам нам газартай төстэй Аркадия тэгш газар байх боломжтой гэж Америкийн судлаачид үзэж байгаа аж. 

Тэгш гадаргуугаас гадна уг газар нь их хэмжээний мөсний нөөцтэй бөгөөд дэлхийгээс усны нөөцөө авахгүйн тулд түүнийг хялбархан олборлох боломжтой гэнэ. Ангараг гараг дээр усны нөөцийг ийнхүү бүрдүүлснээр гараг хоорондын хөлгөөр ашигтай ачаа тээвэрлэх, түлш, мөнгө хэмнэх боломжтой болно гэж "Naked Science" цахим хуудсанд мэдээлжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг