ЭМЯ: 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

О.Анужин
09 сарын 15, 2026

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. 2026 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.

Хүүхдийн насны бүлгээр:

  • 6 сар–1 нас: 15.6%
  • 1–2 нас: 17.0%
  • 3–6 нас: 47.0%

Ялангуяа 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдээлэл харуулж байна. Вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.