 Л.Дэлгэрмаа
                
                            Л.Дэлгэрмаа
              
              10 сарын 29, 2025
            
               
            
Томуу туссан 0-6 хүртэлх насны хүүхдийн аав, ээж, эмээ, өвөөгийн аль нэг нь төрийн ажил хийдэг бол тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.
Хэрэв хувийн хэвшилд ажилладаг бол мөн тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгооч гэсэн уриалгыг Засгийн газраас дэвшүүлж байна.
Ханиад туссан хүүхдүүдэд эцэг, эхийн асаргаа маш чухал байдаг. Хамрын битүүрлийг байнга арилгах, хоол ундаар нь сайтар тордох, дааруулахгүй бол хүндэрч, хатгаа болохоос сэргийлдэг.
Энэ жил томуугийн вакцин 300 мянган хүн тунг хийхээс 97 хувийг нь вакцинд хамруулаад байна. Урьд өмнө вакцинжуулалтыг ийм хэмжээнд бүрэн хийж байгаагүй. Өнөөдөр үлдэгдэл вакцингүй хэмжээнд хүртэл хийсэн.
Зургаан сартайгаас 6 нас хүртэлх халдвар авбал хүндрэх эрсдэлтэй өсөлт болон биеийн жин багатай хүүхдүүдийн мэдээллийг Өрхийн эмнэлгүүдээс авч, вакцинд хамруулсан. Вакцины ач холбогдлыг ард түмэн ойлгож, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа тул ирэх жил вакциныг үүнээс илүү хэмжээгээр захиална гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.