Ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж амь насаа алджээ

Х.Оргил
11 сарын 05, 2019

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүйн улмаас бага насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг  өчигдөр гарчээ.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, улмаар цахилгаанд цохиулж нас барсан байна. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой сэдвүүд

обег хүүхэдхамгаалал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.