ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

"Өчигдөр ХӨСҮТ-д болон бүх орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох хүмүүсээс коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д 159 хүн эмчлүүлж, хянагдаж байна. Бид тандалтын шугмаар орон нутгийн 17 хүнд шинжилгээ хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй.Бид Дархан-Уул аймаг дахь лабораторийг ажиллуулж байна. Тийм учраас ОХУ-аас Алтанбулаг хилээр дамжин орж ирж байгаа жолооч нарыг хянаж байгаа. Мөн ХӨСҮТ-ээ уг төвд мэргэшсэн мэргэжилтэн ажиллахаар томилогдсон. Ингэснээр Ховд, Увс зэрэг баруун аймгуудыг хянах лаборатори бүрэн ажиллаж байгааг иргэдэд хэлье.

Иргэдийн ойлгож байгаа шиг COVID халдвартай жолооч хүүтэйгээ уулзсан юм байхгүй. 35 дахь тохиолдол буюу олон улсын тээврийн жолооч хүүтэйгээ утсаар л ярьсан.  Үүнийг камер шүүж, шалгаж хянаж үзсэн. Иймээс үүн дээр эргэлзэх хэрэггүй. 

Бид дотоод арми буюу дархлаагаа хүчирхэгжүүлэх нь чухал шүү. 23 цагаас өмнө унтаж өглөө 6-7 цагт сэрвэл мелатонин гэж хүнийг залуужуулдаг, маш сайн амраадаг бодис ялгардаг. Ингэснээр дархлалын систем сайжирч  арьс үс ч өнгө ордог. Энэ талаар дэлхийн нэр хүндтэй судлаачид судлаад биччихсэн байгаа юм. Мелатонин дааврын гол зохицуулдаг зүйл бол эрүүл, чанартай, хангалттай хэмжээний нойр юм. Нойргүйдэлтэй хүн цухалдуу болох, ядруу харагдах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас унтах цагтаа унтаж амрахыг зөвлөе. 


Холбоотой мэдээлэл: Мелатонин: Залуу нас, гоо сайхны нууц

 https://peak.mn/news/melatonin-zaluu-nas-goo-saikhnii-nuuts01?preview=true