Дахин коронавирус илэрсэн 23 хүний 11 нь эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ

Э.Хандсүрэн
07 сарын 26, 2020

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "7 дугаар сарын 25-нд нийт 176 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 25-нд Афганистанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээ, тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгосон 7 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 16 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээг хамруулсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 288 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 218 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж буйгаас 61 хүний биеийн байдал хөнгөн, 9 нь хүндэвтэр байна" хэмээв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, хяналтад байгаа аж. Мөн эдгэрээд сувилалд шилжсэн 23 хүний давтан шинжилгээний хариу эерэг гарсан учир хяналтын хугацааг нь сунгажээ. Тэдний 11 хүнээс нь дахин 3 удаагийн давтан шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан учир гэрийн хяналтад шилжүүлсэн байна. 

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.