Франкфуртаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөө өглөө Улаанбаатараас хөөрөв. Тус онгоцоор манай улсаас 226 иргэн Франкфуртыг зорилоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр манай улсаас 226 хүн Франкфурт руу нислээ. Коронавирусийн голомтот бүс рүү очиж буй тул тэдэнд ХӨСҮТ, МХЕГ-ын эмч, ажилчид өөрсдийгөө хамгаалах талаар нарийн зөвлөгөө өгсөн. Цаанаасаа шинжилгээ хийлгэхийг шаардсан зарим хүнд шинжилгээ хийж, шинжилгээний хариу бүхий тамгатай цаас өгч явуулсан. Гадаад улс руу явж буй иргэддээ биеэ сайн хамгаалж, өөрийгөө халдвараас бүрэн сэргийлэх ёстой шүү гэдгийг дахин сануулъя" хэмээлээ.