Б.Баясгалан
12 сарын 04, 2020
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 11 дүгээр сарын 20-нд өргөн мэдүүлсэн Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "НӨАТ-аас чөлөөлөгдсөнөөр дотооддоо борлуулагдаж буй будааны үнэ буурна гэж ойлгож байгаа. Энэ зөв үү. Өмнөх хуулиар зөвхөн импортын НӨАТ-аас чөлөөлөөд дотооддоо борлуулах НӨАТ ноогдуулж байсан. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгч будаа худалдан авахдаа НӨАТ төлөхгүй байж болох уу" хэмээн асуулаа.
Хариултад нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өмнө нь буюу 4 дүгээр сард баталсан хуулиар зөвхөн ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хуулиар хүнсний бүх төрлийн будаа, малын бүх төрлийн тэжээл, ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлнө. Эдгээр нь босоогоороо НӨАТ-аас чөлөөлөгдөх учраас дотоодод борлуулахад иргэдээс НӨАТ авахгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.