Америкийн нэгдсэн улсын Аламедиа хотод 13-14 настай Б.Ариун-Учрал, Б.Жаргалмаа, Б.Лхагвадорж нар нутаг нэгтнийхээ амийг аварчээ. 

Тэдгээр хүүхдүүд ээжүүдийн хамт усан бассейнд байхад нь бассейны хашлаганаас зуурсан нэг эрэгтэй “Тэнд хүн живж байна. Авраарай” хэмээн орилжээ. Ингэснээр хүүхдүүд ээжүүдийгээ “хүүе” гэхийн завдалгүй ус руу үсрэн орж,  гар гараасаа гинжин холбоо үүсгэж, ёроолд живсэн эмэгтэйг татан гаргасан байна. Энэ хооронд Б.Ариун-Учралын ээж П.Сарнай  түргэн тусламж дуудсан аж.

Ийнхүү монгол хүүхдүүд том хүмүүс ч зүрхшээгээд орж чадахгүй байсан усан бассейны ёроолоос эрсдлийг үл тоон эрдэнэт хүний, тэр дундаа 1993 онд төрсөн нутаг нэгт эмэгтэйн амийг аварчээ.