Х.Оргил
06 сарын 05, 2020
Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн.
Дүйчэн өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр” болгон тэмдэглэж байна.
Нийтээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг доор дурьдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.118.13] ・ 2025.06.10 Хариулах
Bi scuter avmar bain aa.??
Зочин [103.212.118.13] ・ 2025.06.10 Хариулах
Bi scuter avmar bain aa.??
Санал болгох
1 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
2 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
3 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
4 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
5 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ