Хөх толбот Д.Төмөр-Очир
06 сарын 01, 2018
Амьдрал хэмээн гоёор нэрлэх адгууслаг өрсөлдөөнд тарчилж яваагаа ойлгоход энэ ном тус болно. Зовлонгийн учир шалтгааныг энэ номоос олж мэднэ. Жаргал, зовлон гэдэг нь тусдаа хоёр зүйл биш нэг зоосны хоёр тал гэдгийг тун тодорхой өгүүлсэн байдаг. Жаргах гэж зүтгэх нь зовлонгийн шалтгааныг үүсгэж байдаг. Нэг юмны хоёр тал учраас тэр юм.
Үхлийн тухай эргэцүүлж эхлэх тэр мөчөөс таны дотор цоо шинэ хувьсал явагдана.
Мөнх бусыг ухаарч үхэл гэдэг хэзээ ч тохиох зайлшгүй үйл явц гэдэгтэй эвлэрч сэтгэл санаагаа бэлэн байлгаж чадах аваас зуурдын чанартайг нь үл ойлгон нуруундаа үүрч амьдралын бул хар чулуугаа авч хаяна. Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоо.
Эд хөрөнгөд шунан тачаах нь үйлийн үрээ зузаалахаас өөр ашиг тусгүй болой. Учир нь арвижихын хэрээр харамын сэтгэл төрж, олохын хэрээр нэмэхийн хүсэл оволздог нь жам юм. Сэтгэл баясгах эд баялаг түр зуурын л жаргал өгнө. Эд баялагаа мөнх эзэмшиж чадахгүй, үхэхдээ аваад явж болохгүй тул эцсийн мөчид зовлон нэмэхээс өөр тус үгүй билээ.
Амьдрал гэгч зүүд зэрэглээнээс өөрцгүй хуурмаг хоосон үзэгдэл гэдгийг байнга санаж явбал аяга хоол, зүсэм талхаа бусадтай хуваах сэдэл төрж эхэлнэ. Сайн үйл бүхэн зол жаргал авчирна. Муу үйл бүхэн зовлон гуниг дагуулна. Хэн нэгэнд тусалсан бол хэтдээ тэр нь сайны үр болж соёолно. Хэн нэгнийг гомдоосон хэзээ нэгэн цагт хариуг нь заавал амсана. Энэ нь үйлийн үр болой.
"Буддизм бол шашин болоод хувирчихсан гүн ухаан юм" гэж барууны нэг нэрт сэтгэгч хэлсэн байдаг. Буддизм бол энэрэн нигүүлсэх агуу их үзэл санаа билээ. "Үнэнийг үл мэдэх мунхаг харанхуй байдал нь зовлон гамшиг бүхний үндэс" хэмээн Богд Зонхов хэлсэн нь буй. Оюуны хоосрол төөрөгдлөөс гарах арга нь мэргэдийн сургаал болой.
Агнистын гэгээ цуврал хамгийн анхны хөтөч болгон их гэгээнтэн Жана Лодойжанцангийн туурвисан "Тогмар ложон"-оор эхэлсэн билээ. Энэ номыг санаандгүй л таарч авсан юм. Уншаад нэг хэсэгтээ л сэтгэл үймэрч, гүн шоконд орох шиг л болсон. Буддизмыг дөнгөж сонирхож эхэлсэн үе давхацсан болохоор хамгийн эхний гарын авлага болох учиртай номоо яг л олж авсандаа билигшээж явдаг. Учрал ерөөл юм даа.
"Тогмар ложон"-г үзчихээд тогоогоо үүрч уул руу яваад маргааш нь хагарсан тогоо, хонхолзсон ходоодтой эргэж ирсэн тухай шог яриаг эш татсан байдаг. Судрын сургаалыг үг төдий ойлгож, хэлбэр төдий хэрэгжүүлэх гэсэн гэнэн санааг егөөдөж нь байгаа нь тэр. Юутай ч энэ номоос амьдралын хүлээснээс ангижирахын тулд ахуйн хүлээс болох шунал хүслээс сэтгэл салах учиртайг мэдээд авбал болох нь тэр. Өчүүхэн дуслууд хуримтлагдсаар нуур тойром бий болдогийн адил өдөр бүр сэтгэлдээ сайны үрийг соёолуулж чадах аваас гэгээрэл гэдэг бурхад л эзэмших онцгой эрх дарх биш юмаа гэдгийг аажимдаа ойлгох буйза.
Эд хөрөнгө, мөнгө зоос шүтсэн нийгэмд сэтгэлээ гэгээрүүлэх бараг л боломжгүй хэцүү юмны нэг. Шүтэж дагах ёстой буддын хуврагууд нь сургаал номлолы нь хар захын арилжаа болгон хувиргасан тул явж явж өөөрөө өөртөө л итгэж найдахаас өөр аргагүй. Тэгэх ч учиртайг буддын сургаалд заасан байдаг. Гэгээрсэн мэргэдийн сургаал үнэнийг олох зам мөр билээ. Тиймээс та "Тогмар ложон"-г нэг уншаад л үз!
Бүгчим муухай үнэртэй өрөөнд дотор нь харанхуйлж суусан хүнд цонх онгойлгох зуур сэнхийх цэвэр агаар ямар таатай байдаг билээ дээ яг л түүн шиг.
Сэтгэгдэл бичих (14)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.180.188] ・ 2025.07.28 Хариулах
Феодаль шиг хатуу хууль хэрэггүй
Зочин [66.181.180.188] ・ 2025.07.28 Хариулах
Та л өөрчлөгдвөл бусад нь аяндаа өөрчлөгдөнө
Зочин [66.181.180.188] ・ 2025.07.28 Хариулах
Чонын шөрмөс шатаах гэж дом бий. Хулгайчыг барих гэж хийдэг
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Эмэгтэй хүний бие өөх байдгийг мэдэхүү гэж хэлж, асуух нь ?! Хамжлагат нийгэмд байдаг
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Хананд чих. Тэнгэрт нүд байдаг. Энэ яадаг газрыг мэдэхүү гэх асуулт хамжлагат нийгэмд байдаг
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Амьгүй юм гэж байдаггүй.
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Хүнийг байнга мөрдөж байгаа юм шиг цоожлох нь амьтан тамлаж байгаа юм шиг үйлдэл
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Хүн гэдэг асуултын хариултын хариуг философичид олон зууны турш хайсаар олоогүй байна. Цаашид хайсаар л байх болно.
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Өдөр бүр мөргөл үйлддэг исламын шашныхан би гэм нүгэл үйлдэхгүй шүү гэж тангараглаж байгаа юм
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Зиндааны мөчлөгийг жанжин шугамаар тусгаарладаг. Дотуур тамиртай хүний зиндаа дээшилдэггүй.
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Хүний хувийн орон зай руу халдах нь бүдүүлэг. Соёл бол хэрэглээ биш хүмүүжил
Зочин [66.181.184.116] ・ 2025.07.27 Хариулах
Зовлон танын зуурахгүй. Та л зовлонг зуурдаг. Та л өөрчлөгдвөл бусад нь аяндаа өөрчлөгдөнө
Зочин [103.57.95.52] ・ 2025.07.27 Хариулах
Хүн амьтнаас ялгарахын тулд ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Агуу юм энгийн ч тасралтгүй хөгжих ёстой.
Зочин [103.57.94.241] ・ 2024.01.20 Хариулах
Агнистын гэгээгийн эшлэлийг автобусан дотор явж байхад засаж шинэчилж залруулах шаардлага байна гэж толгойд орж ирсэн
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
П.Бадрал: “Агнистын гэгээ” бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл
Цэцэгмаагийн Баасансүрэн ・ 08 сарын 23, 2021
Амьдрал
Секс хоёр хүнийг ойртуулж дотносуулдаггүй, харин ч салгаж тусгаарладаг
Б.Баясгалан ・ 04 сарын 25, 2022
Амьдрал
Шинэ ном: "Монгол соёл иргэншил судлал"
Х.Оргил ・ 01 сарын 31, 2022
Амьдрал
Ф.Достоевскийн ёс зүйн хэм хэмжээний тухай эргэцүүлэл
Хөх толбот Д.Төмөр-Очир ・ 02 сарын 02, 2022
Дэлхий
Билл Гейтс: Зөв сонголт хийвэл COVID-19-ийг дэлхийн сүүлчийн цар тахал болгож чадна
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 02 сарын 10, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.