Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

Дөрөвдүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 13-18 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. ШӨдөртөө 15-17 градус дулаан байна.