БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирлээ

Б.Баясгалан
08 сарын 02, 2020

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэв. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд байрлуулсан бөгөөд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

бнсу тусгай нислэг уокшш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.