Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 11, 2023
Бид энэ удаа Mayka Fashion-ийг үүсгэн байгуулагч, стилист Б.Майнбаяртай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д загвар зохион бүтээгчээр төгсөж, мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан туршлагатай. Энэ жилээс эх орондоо ирж, студээ нээн мэргэжлийн үйлчилгээ явуулж эхлээд байна.
Залуу харагдахыг хүсвэл хөнгөн, натурал будалтыг сонгоорой
Монголдоо ирээд сар гаруй хугацаанд нэлээд эмэгтэйчүүдэд ганцаарчилсан зөвлөгөө өглөө. Мөн хоёр ч удаа эвент зохиогоод байна. Зөвлөгөө авсан эмэгтэйчүүдээ ажиглаад байхад нийтлэг нь ямар төрлийн арьстайгаа мэддэггүй. Уг нь бол гадаад төрхөө гоё байлгахын эхлэл нь арьс арчилгаа шүү дээ.
“Таны арьс аль төрлийнх вэ” гэхээр бараг 80 хувь нь “Мэдэхгүй ээ, тэгээд харснаа л авчихдаг шүү дээ” гэдэг. Солонгост бол бүр бага байхаасаа л арьсны төрлөө тодорхойлуулаад тохирсон арчилгаа, будалт хийдэг. Монгол шиг хуурай ширүүн уур амьсгалтай нөхцөлд арьс дорхноо хуурайшчихдаг. Дээр нь бидний арьсан давхарга харьцангуй зузаан шүү дээ. Ийм байхад өтгөн бүтэцтэй крем, будаг хэрэглэх нь зохимжгүй. Хуурайшилттай, зузаан арьсанд өтгөн крем нь шингэхгүй “хүнд” харагддаг гэж ойлгох хэрэгтэй.
Түүнчлэн эмэгтэйчүүдэд маань хөмсгөө шивүүлээд урт, өтгөн сормуус хийлгэвэл гоё гэдэг өрөөсгөл ойлголт байна. Гудамжаар явж байхад ч ажиглагддаг хөмсгөө нэгэн жигд шивүүлчихсэн. Уг нь өөрийнх нь царай төрхөд тохируулаад, төрөлхийн юм шиг шивэх ёстой байтал хөө тавьчихсан юм шиг өргөн, хар, хүрэн өнгөөр шивүүлчихсэн нь олон. Гэтэл ийм хөмсөг нь овортой харагдуулдаг. Миний хувьд ирж үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн шивүүлсэн хөмсгийг арилгуулаад хэлбэрийг өөрчлүүлдэг. Тэгэнгүүт хурц ширүүн дүр төрхтэй байсан бол зөөлрөөд, нурмагар харагдаж байсан царай сэргээд ирдэг.
Ер нь эмэгтэйчүүд байгаагаасаа залуу харагдахыг хүсдэг шүү дээ. Ингэхийн тулд эхлээд натурал байдал руу шилжиж, өдөр тутамдаа бүтэн будалтаас татгалзаж сурах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Бичлэг үзэх:
Хувцасныхаа өнгийг сонгохдоо “порц”-ыг нь тааруул
Онгоцны буудал дээр буугаад л ажигласан зүйл бол манай эмэгтэйчүүдийн хувцаслалт нэг бол тас хар эсвэл олон өнгө алаглачихсан явж байдаг. Тэр дундаа хар, бараан, гүн өнгөнүүдийг утгыг нь алдтал хэтрүүлж хэрэглээд байна. Яг үнэндээ азиудад цайвар өнгө илүү зохидог. Мэдээж бараан өнгө классик учраас хэрэглэж болно. Гол нь “point fashion” гэдэг зүйлийг хувцаслалтдаа оруулж ирвэл илүү тохиромжтой харагдана.
“Point fashion” гэдэг нь хоёр өнгө нь гүн нэг нь цайвар гээд өнгө хослолын онол юм.
Жишээ нь гадуур, доогуураа бараан хувцас өмссөн бол цамцаа цайвар өнгийг сонго гэсэн үг. Бараан, гүн өнгө нь аливаа зүйлийг багасгаж, агшааж харагдуулдаг. Тийм учраас өөрийнхөө итгэлгүй хэсэгтээ гүн өнгөө хэрэглээрэй. Жишээ нь доод хэсгээрээ мяраатай бол хар өнгийн өмд, юбка өмсөөд цайвар өнгийн цамц өмсөж болох юм. Зарим хүний гутал нь өөр, өмд нь өөр, цамц нь өөр гээд нэг дор олон өнгийн хувцас сонгож өмссөн нь хэтэрхий эрээн мяраан харагддаг. Хоолоор бол порцыг нь тааруулахгүй байгаа байхгүй юу.
Та хэрвээ улаан пиджак өмсвөл гутал, өмд, цүнх нь жигд хар, саарал эсвэл цагаан өнгөтэй болгоорой. Тэгвэл таны хувцаслалт илүү тодорч, эмх цэгцтэй харагдана гэсэн үг.
Стиль, имиж гэдэг нь энгийнээр хувцас, нүүр будаг, үс засалтын хоршил
Нүүрээ хэрхэн будах вэ, хувцсаа яаж тохируулах вэ гэдгээ сонгочхоод үсээ яаж засахаа шийдвэл тохиромжтой байдаг. Хувцас, нүүр будалт нь энгийн бол үсээ ороогоод ч юм уу, буржгар болгоод илүү сүртэй байлгана. Харин тод өнгөөр хувцаслаж, хурц тод будсан бол үсээ цэгцтэй цэвэрхэн боох эсвэл шулуун задгай тавьж болох юм. Эдгээрийг зөв хоршуулаагүйгээс хэтэрхий овортой, цэгцгүй харагдах нь элбэг байдаг.
Мөн манайхан ээмэг бөгж, зүүлт бүгдийг нь зүүчихсэн ирдэг. Тэдгээр нь зүүсэн хүнээ ерөөсөө тодруулахгүй хоорондоо “Би гоё, би гоё” гээд тэрсэлдээд байдаг. Тэгэхээр ээмэг зүүсэн бол зүүлтээ тайлах, зүүлт зүүсэн бол ээмгээ жижигхэн болгох, нэг гартаа бөгж зүүсэн бол нөгөө гартаа зүүхгүй байх гээд аль болох цомхон, цэвэрхэн байлгавал таныг илүү эрхэмсэг, тансаг харагдуулна.
Би ч 21 настайдаа гангалах дуртай, хумс, сормуус бүх юмыг хийлгэдэг. Хамгийн тренд болж байгаа үсний стиль юу байна гээд л үсээ янзлаад, нүүрээ будаж, хувцас аваад л өөрийгөө “алаад байна” гэж бодоод л байсан.
Мэргэжлийн номын дууг сонсохоор стиль имижээ бүрдүүлнэ гэдэг тренд хайгаад, дагаад гүйх биш юм. Өөрийнхөө биеийн давуу болон сул тал, нүүрний хэлбэр ямар вэ гэдгээ мэдэж байж зөвхөн өөрт тохирсон стиль имижээ бүрдүүлэх нь хамгийн зөв юм билээ.
Сул талдаа яаж нуух вэ биш давуу талаа хэрхэн тодруулах вэ гэдэгт төвлөр
Эмэгтэйчүүд хувцсаа сонгохдоо ер нь л сул тал дээрээ төвлөрөх гээд байдаг талтай. “Тарган юм чинь юбка өмсөхгүй ээ, бариу юм өмсөөд дэмий” гэдэг ч юм уу. Уг нь биеийн ямар ч өө, итгэлгүй хэсгээ өнгө хэлбэрээ зөв сонгож, хоршуулж чадвал өөрчилж, зөөллөх их амархан.
Ингэхийн тулд юун түрүүнд өөрийн биеийн давуу хэсгээ мэдэх нь чухал. Биеийнхээ онцлог, хувийн өнгө, ямар хувцас зохихыг мэргэжлийн стилистэд хандаад мэдэж авч болно.
Мөн ойр дотны, таныг сайн тодорхойлж чадах 10 хүнээсээ давуу талаа асуугаад мэдчихэж болно. Нэгэнт таны давуу тал чинь энэ гээд гараад ирвэл түүндээ түлхүү анхаараад яаж илүү тодотгох вэ гэдэгтээ төвлөрөөрэй.
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.100] ・ 2024.05.06 Хариулах
Хаяг хаана вэ зөвлөгөө авья
Зочин [66.181.161.183] ・ 2024.05.04 Хариулах
Sain bnuu hayag haan be
Зочин [66.181.188.222] ・ 2024.05.04 Хариулах
Hayag haana be
Зочин [139.5.216.177] ・ 2024.04.07 Хариулах
Sain uu Mayka bagsh mongoldoo bna u so d bna uu
Зочин [122.201.31.241] ・ 2024.02.28 Хариулах
Sain bnuu dugaaraa
Зочин [122.201.31.241] ・ 2024.02.28 Хариулах
Hayag ha ve
Зочин [202.126.90.80] ・ 2024.02.17 Хариулах
Hayag haana vee
Зочин [202.126.88.76] ・ 2024.01.10 Хариулах
Zowlgoo awyaa utasni dugaraa ogj bolhu
Зочин [66.181.161.135] ・ 2023.12.14 Хариулах
Ёстой зөв ярьж бна би ч бас зөвөлгөө авмаар бна
Зочин [103.79.156.30] ・ 2023.12.14 Хариулах
Сайхан зөвлөлөө өгсөнд баярлалаа
Зочин [59.153.112.186] ・ 2023.12.13 Хариулах
Хаяг хаана вэ зөвөлгөө авий
Зочин [202.126.90.54] ・ 2023.12.13 Хариулах
Баярлалаа ????
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй
Холбоотой мэдээ
Амьдрал
"Forever 21" брэнд дампуурлаа зарлаж, үүсгэн байгуулагч нар нь тэрбумтны жагсаалтаас гарах нь ээ
Э.Мөнхтуяа ・ 09 сарын 04, 2019
Ярилцлага
Х.Ариунзаяа: Таагүй харилцаагаа тасалж, тааламжгүй мэдрэмж төрүүлж буй хэн нэгнээс холдож чаддаг л зоригтой бай
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 03 сарын 09, 2022
Нийгэм
Улс орны хөгжилд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
Л.Дэлгэрмаа ・ 08 сарын 29, 2022
Нийгэм
Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд зориулагдсан тэтгэлэг зарлагдлаа
Л.Дэлгэрмаа ・ 08 сарын 18, 2022
Нийгэм
Фото: Загварлаг эмэгтэй улс төрчөөр тодорсон Нэнси Пелоси
Peak.mn ・ 08 сарын 03, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.