"Forever 21" брэндийн дэлгүүрүүд нь удахгүй хаалгаа барьж, амжилт мөнхөд үргэлжилдэггүй гэдгийг гашуунаар сануулж байна.

АНУ, Канад, Европ, Япон, Өмнөд Солонгос, Филиппинд нийт 815 дэлгүүр ажиллуулдаг загварын жижиглэн худалдааны аварга компани боломжит дампуурлын өргөдөл гаргахаар бэлдэж байгаа талаар Bloomberg өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Forever 21 нь нэмэлт санхүүжилт олохоор ажилласан боловч зээлдүүлэгчтэй хийх хэлэлцээр өнөөг хүртэл зогсонги байдалд хүрчээ.

Иймээс Лос-Анжелес хотод төвтэй Forever 21, америкийн худалдааны төвүүдийн томоохон түрээслэгч нь дампуурлын ирмэгт тулсан ба америкийн худалдааны төвүүдийн хувьд хамгийн түгшүүртэй жил байсан ба одоогийн байдлаар 8000 гаруй дэлгүүр үүдээ хаажээ. 

Мөн Форбес сэтгүүлийн мэдээлснээр, америкийн хямдралтай гутлын компани болох Payless дампуурлаа зарлаж, 2500 дэлгүүрээ хаах болсноо мэдэгдсэн ба худалдааны түүхэнд тохиолдсон хамгийн том дампуурал болж магадгүй гэжээ.

Сайн мэдээ гэвэл дампуурал зарласнаар Forever 21 нь амжилтгүй үйл ажиллагаа явуулж буй салбаруудаа хааж, бизнесээ дахин санхүүжүүлэх боломжийг олж авч магадгүй гэж үзэж байна.  Гэсэн хэдий ч түрээслэгч нарын хувьд хоосон орон зайг нөхөх асуудалтай тулгарах бэрхшээлтэй тулгарах магадлалтай байна.