Өмнөд Солонгосын санхүүгийн байгууллагууд виртуал валют буюу биткойныг үйлчилгээнээсээ хассан байна. Уг нь тус улсад маш эрчтэйгээр өсч, олон хүний сонирхлыг татаж байсан крипто валютыг тэд чухам яагаад гэнэт зах зээлээсээ гаргах болов гэдэг анхаарал татаж буй. Харин Францчуудын дунд "Авцгаа, авцгаа. Удахгүй та нар бүгдээрээ уйлцгаах болно" гэсэн мессэж нисгэх болжээ.

Өчигдрийн байдлаар гэхэд биткойн 9000 ам доллараас уруудаж эхэлсэн байна. Баасан гаригт уг мөнгөний ханш 8508 долларт хүрсэн мэдээ гарчээ.

Энэ нь хөрөнгө оруулагчид биткойны өөр хувилбар болох “биткойн кэш”-д мөнгөө оруулах болсонтой холбоотой гэж шинжээчид дүгнэсэн аж. Учир нь, “биткойн кэш”-ийн ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд өссөн ажээ.