“Их 7”-гийн Сангийн сайд нар уулзана


07 сарын 17, 2019

ПАРИС. /France24/. “Их 7”-гийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын хоёр өдрийн уулзалт лхагва гарагт Францын Шантий хотод эхэлнэ.


Талууд крипто-хөрөнгийн зохицуулалтын талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд “Facebook” компанийн шинэ криптовалют болох “Либра”-г зохицуулах арга замууд болон уг валютыг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг хэлэлцэх ажээ. 


Үүнээс гадна уулзалтын үеэр технологийн томоохон компаниудын их хэмжээний орлогод ногдуулах татвар болон АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны улмаас саарч буй дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

их-7 криптовалют

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.