Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр. Энэ өдөр  Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр 50 хос гэрлэлтээ батлуулахаар захиалгаа өгчээ. Эхний хос үүрийн дөрвөн цагт гэрлэлтээ батлуулсан бөгөөд үдэш 18 цаг хүртэл үргэлжлэх аж.

Монголчууд эрт дээр үеэс намрын дунд сарын шинийн 17-ны өдөр хурим найр хийдэг уламжлалтай. Тиймээс ачаалал ихтэй энэ өдрийн захиалгыг хоёр сарын өмнөөс авдаг байна.

Хуримын ёслолын захиалга өгөхдөө: 

1.     Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн авна

2.     Хуримын ёслол хийх өдөр цагийг үйлчлүүлэгч өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгэж авна

3.     Гэрлэлтийн гэрчилгээг харъяа сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээг авч ирнэ

4.     Хосын иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортыг авч ирнэ

Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашнням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байна.