20 сая хүнийг хөл хорионд оруулаад буй коронавирусийн халдвараас болж Бээжин цагаан сарыг угтсан арга хэмжээнүүдээ цуцлахаар болжээ.

Анх вирус тархсан Ухань хотын засаг захиргааны мэдээлж буйгаар тус хотод 634 иргэн халдвар авч, 17 нь нас бараад байгаа аж.

Иймээс Бээжин цагаан сард зориулсан сүмийн арга хэмжээ, яармаг худалдаа зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцаллаа. Мөн тус улсын Засгийн газар сар шинийн өдрүүдээр олон нийтийн газруудад цагаа өнгөрүүлэхгүй байхыг уриалав.

Ялангуяа цагаан сарын үеэр кино театруудад шинэ кинонууд нээлтээ хийж, ачаалал ихтэй байдаг учраас кино үзвэрийг цуцлах шийдвэр гаргажээ.

Зарим судлаачдын үзэж байгаа Хятадын эрх баригчдын өгч буй тоон мэдээлэл нуун дарагдуулсан байх магадлалтай гэнэ. Лондон хотын Империал коллежжийн эрдэмтэд зөвхөн Ухань хотод гэхэд 4000 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Энэ долоо хоногийн эхээр Англи, Америк, Австрали зэрэг орнууд Уханиас ирж буй бүх нислэгийг шалгаж нягталж байна. Английн Бизнесийн сайд Андреа Леадсом энэхүү вирусын халдвар дэлхий нийтийг маш ихээр шаналгаж байна хэмээн хэлжээ.


Эх сурвалж: https://www.forbes.com/