П.Мөнгөнсор
11 сарын 16, 2023
Найруулагч Грета Гервигийн бүтээл Барби кино Их Британийн эдийн засагт 80 гаруй сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэж “Warner Bros” мэдээлжээ.
Хэдийгээр киноны үйл явдал Калифорниа мужид өрнөх ч зураг авалтыг Их Британийн хойд хэсэгт байрлах Ливсденд хийсэн аж. Ингэхдээ киног бүтээх явцад 685 ажлын байр бий болгож, 6000 гаруй ажилчдыг нэмж хөлсөлсөн бөгөөд нийт 750 гаруй орон нутгийн бизнесийг дэмжиж, 40 гаруй сая ам.долларыг ажилчдын цалинд зориулсан гэжээ.
Англи улс кино зураг авахад таатай орчин нөхцөлтэй учир Харри Поттероос эхлээд Батмэн, Акуамэн зэрэг дэлхийд данстай олон бүтээлүүд Ливсденд төрөн гарч байжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн онд нээлтээ хийсэн дэлгэцийн уран бүтээлүүдийн 20 гаруй хувь нь Англид зураг авалтаа хийсэн байдаг аж.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.