Саруулын Ариунжаргал
08 сарын 06, 2018
#1. Хамгийн уур уцаартай дүр.
Жек Глисон буюу Жоффри Баратеон дүрээр олонд танигдсан тэрээр энгийн амьдрал дээр зүгээр л Дублин дэх Тринити коллежийн оюутан байсан. Дараа нь тэрээр Collapsing Horse үйлдвэрлэлийн компанийг хамтран үүсгэн байгуулсан юм. Түүний олонд танигдсан дүр огтхон ч бодит байдалтай нийцдэггүй бөгөөд эсрэг хоёр хүн шиг байна хэмээн таньдаг хүмүүс нь хэлдэг байна.
#2. Түүнийг огтхон ч танихгүй байх.
Серсея Ланнистерийг гудамжинд явж байхад нь хэн ч танихгүй гэдэгт итгэлтэй байна. Хиди бодит амьдрал дээрээ өөртөө итгэлтэй, өнгөлөг, бор үстэй бөгөөд амьтдыг авардаг нэгэн байхад кинон дээрээ хаан ширээний төлөө өрсөлдөж, улайран тэмцдэг.
#3. Бодит амьдрал дээрээ ч сайхан.
Питер Динклэйж бодит амьдрал дээрээ ч кинон дээрээ ч хөгжилтэй нэгэн. Тэрээр Нью Жерси мужийн Морристаунд мэндэлсэн бөгөөд Беннигтоны коллежийг дүүргэжээ. Нью-Йорк Таймс сэтгүүл Динклейджыг «Телевизийг урлаг болгож буй найман жүжигчний» нэгээр шалгаруулсан байна.
#4. Олон нүүртэй бүсгүй.
Мэйси Уильямс дэлгэцээр бослого гаргагч дүрд тоглодог бол бодит амьдрал дээр тэр илүү эмэгтэйлэг зүйлсэд дуртай. Тэрээр балетаар хичээллэж, гудамжны бүжиг сонирходог байсан. Үүнээс гадна Мэйси уран нугаралт, батут үсрэлтээр хичээллэдэг байна. Гайхалтай биш гэж үү?
#5. Хойд хатан хаан.
Мишель Фэйрли буюу Кейтилин Старкийг Хойдын хатан хаан хэмээн нэрийдэж болно. Тодруулбал Хойд Ирландын хатан хаан юм. Тэрээр тосгоны алдартай нэгэн гэр бүл болох Брайан, Тереза Фэйрли нарын гэр бүлд мэндэлсэн бөгөөд Ирландын нэгэн жижигхэн хот болох Балликаслд өсжээ.
#6. Сайн дебют.
Софи Тернерийн гайхалтай тоглолтыг хараад түүнийг олон жилийн туршлагатай хэмээн хэлж болох юм. Гэтэл энэ кино түүний хувьд бараг хамгийн анхны кино байсан нэдэг. Бодит амьдрал дээрээ Тернер шар үстэй бөгөөд кинонд тоглохын тулд үсээ буддаг байна.
#7. Мөрөөдлөө дагаагүй нь сайн хэрэг.
Кристофер Кейтсби Харингтон эхэндээ зураглаач, сэтгүүлч, дайны сурвалжлагч болохыг хүсдэг байсан. Азаар түүний мөрөөдөл өөрчлөгдөж тэрээр жүжигчин болсон байна. Хэрэв Жон Сноу байхгүй байсан бол ямар уйтгартай байх байсан болоо?
#8. Гол эмэгтэй дүр.
Дайенерис Таргариены дүрийг Эмилия Кларк бүтээсэн билээ. Тэрээр энэхүү дүрээрээ эрчүүдийг гэлтгүй эмэгтэйчүүдийг гайхшруулж чадсан юм. Энэхүү цуврал эхэлсэн цагаас хүмүүст урам зориг өгч ирсэн. Эмилия 3 настайгаасаа жүжиглэх дуртай гэдгээ мэдэж одоог хүртэл хичээж, суралцаж байгаа билээ.
#9. Сайн дүр.
Жорах Мормонтын дүрийг жүжигчин Иэн Глен бүтээсэн. Тэрээр бодит амьдрал дээрээ ч тэр кинон дээрээ ч тэр өөртөө итгэлтэй, бусдын хүндлэлийг хүлээсэн нэгэн. Иэн Хатан хааны драмын академийн дүүргэсэн байна.
#10. Түүний бодит амьдрал кинон дээрх шиг биш.
Теон Грейжой энэхүү цувралын хамгийн эмгэнэлт дүрүүдийн нэг. Гэвч жүжигчин Альфи Аллены бодит амьдрал тэс өөр юм. Альфи жүжигчин Кит Аллены, продюссер Элисон Оуэны хүү юм. Түүний эгч дуучин, зохиолч Лили Аллен билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.