Багануур дүүрэгт коронавирусийн сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлажээ.

Энэ талаар тус дүүргийн Шуурхай штабаас "Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 10 цаг 45 минутад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн.

Тэднийг дүүргийн халдвартын тасагт тусгаарласан. Тус хоёр иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байсан. Хоёрдугаар сарын 22-нд Багануур дүүрэгт ирсэн. Халуурч, хоолой нь өвдсөнөөр эмнэлэгт хандсан байна.

Одоогийн байдлаар дүүргийн онцгой комиссоос 86 дугаар байрны гуравдугаар орц, 17 дугаар байрны хоёрдугаар орц, 10 дугаар байрны нэгдүгээр орцод хөл хорио тогтоон ажиллаж байна. Шинжилгээний сорьцыг Улаанбаатар руу явуулсан. 24 цагийн дараа хариу нь гарна" хэмээн мэдээллээ.