Бага орлоготой өрхийн гишүүдэд олгодог хүнсний талоныг Х сарын 01-н хүртэл хоёр дахин нэмж олгоно

Б.Баясгалан
05 сарын 06, 2020

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Тус тогтоолын хүрээнд бага орлоготой өрхийн гишүүдэд олгодог хүнсний талоны хэмжээг 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж олгохоор шийдвэрлэжээ.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Насанд хүрсэн нийт 122.3 мянган хүн бий. Тэд сард 16.000 төгрөг авдаг. Энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 32.000 төгрөг болголоо. Хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16.000 төгрөг болгож нэмлээ. Энэ мөнгийг нийт 118.2 мянган хүүхэд авдаг. Тавдугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-н хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.